Lyrics

Харь холын олон оддыг яаж тоолж барах вэ? Хан хорвоогийн зовлон жаргалыг тоолж яаж дуусах вэ? Амьдралын их нугачаан дунд туг дахихад хэн нөхөд минь Алдаж онож унаж боссон ч хамтдаа байсан Алдаж онож унаж боссон ч хамтдаа байдаг аа Буцааж болдоггүй цаг хугацааг бид яах ч билээ? Бурхан хишиг ээ хайрлах бүрд баярлаж л явна даа Ойроосоо илүү өөрөө би дээдлэх тавилан минь Өр зүрхнээс минь үндэслэж ургаа биз ээ Эцэс эцэсийн төгсгөлд эхлэл оршдогийн жамтай Туулах замын уртад хайраар өргөмжлөх учиртай Энгэр дүүрэн сэтгэл байхын цагтаа Эрээн бараан орчлонд өнгөө солигддог нь учиртай Эрээн бараан орчлонд өнгөө солигддог нь учиртай Гэнэтийн зовлонд нүүр тулахад би юу хийх вэ? Эцгээс ирсэн эр зориг оо давжил гарна даа Энэ бүхнээс илүүтэй чамдаа гэсэн амлалт минь Эндэх орхыг эн тэнцүүц итгэл төрүүлнэ ээ Эцэс эцэсийн төгсгөлд эхлэл оршдогийн жамтай Туулах замын уртад хайраар өргөмжлөх учиртай Энгэр дүүрэн сэтгэл байхын цагтаа Эрээн бараан орчлонд өнгөө солигддог нь учиртай Эрээн бараан орчлонд өнгөө солигддог нь учиртай Ээе еээ аай аай үү Эцэс эцэсийн төгсгөлд эхлэл оршдогийн жамтай Туулах замын уртад хайраар өргөмжлөх учиртай Энгэр дүүрэн сэтгэл байхын цагтаа Эрээн бараан орчлонд өнгөө солигддог нь учиртай Эрээн бараан орчлонд өнгөө солигддог нь учиртай Учиртай Учиртай
Writer(s): Lkhagvasuren Khadbaatar Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out