Lyrics

Ayo wagwan This your boy Ginjin Aka Mr. 5000, mane Хэзээ нэгэн цагт би амьсгал хураах тэр үе ирж л таараа Аа, гэхдээ миний амин бие үхсэн ч Миний сүнс Миний дуу хоолой Миний үгс Миний философи Миний бүх юм чиний хүүхэд Чиний хүүхдийн хүүхдийн хоолойгоор дуулсаар л байх болно Yeah, that's right homie I will live forever and ever, ever Benji3100 now lets go, yayo! Учрах ёстой хүмүүс учирна, уулзах нь уулзана Ямар ч шинэ зүйл хуучирдаг ч, өвгөдийн үгс луужин Мэдэхгүй зүйлээсээ би дутна, мэддэгийг нь хүндэлнэ Ээжийгээ хайрлаж аавыгаа шүтнэ насан үүрд мөнх Мандах нар мандах, цагтаа манддагаараа л мандана Өнгөрснөө л дурсаж амьдравал, өнгөрсөндөө л таг гацна Амжилтын өлөн арилаагүй, хэзээ ч үл ханаж цадна Аливаа хүнийг таних амархан, хараад л мэднэ харцаар нь Зарим нэг хэрэгтэй хэрэггүй зүйлсээс Өөрийгөө ялан дийлж дутаж сур Зарим нь эх орноосоо урвасан Хийж байгаа бүх зүйл нь шудрага бус Тэдэнтэй зоригтой тулалдаж сур Хүчээр биш ухаанаар уралдаж сур Дэг жаягаа ёс заншлаа тултал нь сур Биелгээ, морин хуур, уртын дуу Мандаж гардаг наран шингэнээ Манантайгаа хоёулаа даа хө Мартагдашгүй 3 жил болсон болов чиг Мансуурах нойрондоо хоёулаа даа хө Ooh, доторхоо уудал, бухимдахгүйн тулд ардчилсан улс Нээлттэй микрофон, хэлэхэд хатуу бол тэрийгээ дуул Сайн сайхныг бод, бодлын хүчийг дууд Тэнгэр өршөө, бүх нүглээ наманчилна Бурхан Халдунд Ур-Ур-Урвалт хэзээд дайснаас чинь биш найзаас чинь ирдэг Харанхуй бүдүүлгийг хараад би тэр чигтээ тийрдэг Амьд байгаа даа ээждээ талархаж өглөө бүр сэрдэг Хийсэн зүйлдээ дурлана учир нь дурласан зүйлээ л хийдэг Тулаанд нь ялагдсан ч дайндаа бол ялна Боломжийг алдалгүй өгзөг шиг базна Зөв замаар өөрийгөө бөмбөг шиг зална Эзэн нь хичээчихвэл заяа нь бол чадна Нэгэнт би зуусан бол хуцахгүй хазна Нэг нэгнээ тэд матна бас үзэн ядна Амжилтад атаархаж Аглуу шиг татна Ууг нь бүгдээрээ нэг төрөл садан Мандаж гардаг наран шингэнээ Манантайгаа хоёулаа даа хө Мартагдашгүй 3 жил болсон болов чиг Мансуурах нойрондоо хоёулаа даа хө Мартагдашгүй 3 жил болсон болов чиг Мансуурах нойрондоо хоёулаа даа хө
Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out