Lyrics

Анх чамайг бүжиглэж байхыг чинь харсан Аз жаргалтай байсан чиний харц Догдлох зүрхээ нуун байж хамтдаа би бүжиглэсэн Дахин чамтай уулзахыг мөрөөдсөн Танил дуу минь зөөлөн эгшиглэсэн Тэр л мөч бодлыг минь эзэмдсэн Сүүдэр тусаагүй дурлал намайг хөтөлсөн Дахин чамтай учрахыг хүснэ Чи миний саран Хайрын минь наран Чи саран Үүрдийн минь хайранд Чи миний саран Хайрын минь наран Өө өө Чи саран Чи саран ... саран Одоо харин азаар чамайгаа оллоо Онцолж чи намайг сонжин ширтэнэ ммм Эгэл биш харцаараа ирээдүйг урьсан Эргээд л чамдаа дахин дурласан Танил дуу минь зөөлөн эгшиглэсэн Энэ л мөч бодлыг минь эзэмдсэн Сүүдэр тусаагүй дурлал биднийг хөтөлсөн Үүрд чамайгаа хайрлахыг хүснэ өө Чи миний саран Хайрын минь наран Чи саран Үүрдийн минь хайранд Чи миний саран Хайрын минь наран Өө өө Чи саран Чи саран
Writer(s): Badar-uugan Naranzun Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out