Top Songs By Naki
Credits
PERFORMING ARTISTS
Naki
Performer
COMPOSITION & LYRICS
Balkhjav Lkhagvadorj
Songwriter
Narmandakh B.
Songwriter
Lyrics
Зүрхэнд хүрэх хайрын минь гүүрээр
Зорин тэмүүлж чи наддаа ирсэн
Зун зуныг хүлээн байж дэлгэрэх цэцэгс шиг
Зоргоор сэтгэл уяран дурласан
Зөн совин шивнэсэн
Зүүдэнд минь учирсан
Зүрхний тал минь чи байгаасай
Хайрлаж хайрлуулахад зүрх яаж догдлон догдолдгийг
Хүн хүнээ дүүргэж бүтэн болдгийг
Хонгор чамаасаа мэдэрсэн
Хайрын дуу шиг уярах
Аялгуу эгшгийн дуурьсал билээ чи
Надад итгэж хайрласан
Нандин бүхнээ зориулж
Амьдралд мандсан наран билээ чи
Сэтгэл дүүрэн
Хайраар дүүрэн
Хорвоог туулах
Хос жигүүр бүтэн
Хүсэл хайрын
Хязгааргүйн дунд
Хайсаар олсон
Жаргал минь
Хайраасаа хэзээ ч урвахгүйг
Чамдаа би амлая
Хамтдаа байж бүхнийг туулах болно оо
Дурлан дүүлэн жаргасан
Уянгалаг өдрүүд минь
Дуунд гардаг шиг үүрд үлдээсэй
Амьдрал ямар сайхныг
Хайраараа мэдрүүлсэн
Зүрх сэтгэлийн гэгээ билээ чи
Сэтгэл дүүрэн хайраар дүүрэн
Сэтгэл дүүрэн (сэтгэл дүүрэн)
Хайраар дүүрэн
Хорвоог туулах
Хос жигүүр бүтэн
Хүсэл хайрын (хүсэл хайрын)
Хязгааргүйн дунд (хязгааргүйн дунд)
Хайсаар олсон (олсон)
Жаргал минь
Сэтгэл дүүрэн (сэтгэл дүүрэн)
Хайраар дүүрэн (хайраар дүүрэн)
Хорвоог туулах
Хос жигүүр бүтэн
Хүсэл хайрын
Хязгааргүйн дунд
Хайсаар олсон
Жаргал минь
Хүсэл хайрын
Хязгааргүйн дунд
Хайсаар олсон
Жаргал минь
Lyrics powered by www.musixmatch.com