Lyrics

Юу байцгаана манайхаан дөрвүүлээ маш удаан уулзсангүй тэ? Баяраагийн толгой доторх агуулахад цөмөөрөө хашуулаад муудах нь дээ Та нар ямар тэвчээртэй юм бэ би лав бачуураад дуусахгүй нээ Ямар нэгэн юм хийхгүйгээр ингээд л хэр удаан гашуудаад сууцгаах юм бэ? Hey Бид нар түүнд хэрэггүй Болсон гэдгийг ойлгодоггүй тэнэгүүд Бидний хэн нь ч хэзээ ч дахиж нар үзэхгүй Хүмүүсийн профайлын л чимгүүд Болсон гэдгээ мэдээгүй юу тэ? Хань ижлээ олсон гэдгээ ч хэлээгүй шүү дээ Итгэхгүй байгаа бол би та нараас асууя Gump хамгийн сүүлд хэзээ гүйсэн бэ? Дөрвүүлээ хаягдсан хог шиг Сайн хүн болж маягласан новшийг Хардаа, нэг л их жаргаад л, нэг л их зовлонгоо мартаад л Нас ахих тусам маниусыгаа аниад л Энэ тэгээд түүний ханах цэг үү? Одоогийн Баяраагийн хэв маяг арай л Зөөлөн байна, нялцгай байна санал нэг үү? Ерөнхийдөө чамтай би санал нийлнэ Түүний хувьд гараа барын аманд хийх нь Спорт байсан одоо харин амс хийх нь Дэндэж байна түүний юу гэж амласныг нь Санаж байгаа биз дээ? Ер нь бол Дамбжаагаас эхлээд Модон туулай, энээ тэрээ хийж эхэлснээс хойш Биднийг тэр анхаараагүй ш дээ Нэг л биш, эгэл биш төрчихсөн юм шиг эхнээсээ л худлаа дүр эсгэж байж Нэг л их цус нөжинд дуртай толгойдоо юмтай хүн бол бүүр биш юм байж Засвар авахааргүй Эвдэрхий Хүн Өрөөл бусдыг тоодоггүй сэтгэлгүй хүн Одоо тэгсэн яасан хөөрхий зайлуул гэр бүлийн контентоос хэтрэхгүй юм Хүсэх үгүй байна би мартагдсан мэдрэмж шиг төгсөхийг Намайг эндээс гарга би дурсамжаас бүтээнэ төгсийг Гялтгар мэснүүдээ ярайлгаж тавиад унталгүй хиймээр байна шөнөжин ажлаа Буцаж очмоор байна шүдэнз шатдаггүй агаар нь дууссан, сөнөсөн газраа Одоо та нарт дэлгэе нэгэн нууцаа Миний толгой дотор эвгүй хүмүүс суудаг Намайг тэд нар бүгд нийлэн муулдаг Ярианых нь сэдэв нь бослогыг агуулдаг Амаа тат! Ямар гоншигносон новшнууд вэ, oh my God! Их ярьдаг бага хийдэг зангаа тат! Биднийг эндээс гарахаас сэргийлж хамгаалаад Байгаа тэр далдын хүчийг сөнөөх хэрэгтэй Миний бодлууд сарниад байгаа нь Ямар нэгэн далдын хүчний нөлөө гэдэгтэй Би бүрэн итгэлтэй Далдын хүчний эх нь болсон хүн нь ирчихжээ Ахан дүүсээ бидний нэг нь үнэн бэртэгчин Яг тийм ахан дүүсээ бидний дунд харх байжээ Хаа сайгүй урвагчид гэдэг байхаа Пунцагаа? Эртхэн мэдсэн бол алах байжээ Яасан гэнээ? Би ямар урвагч юм уу, баас минь ээ За чимээгүй бай, чамайг яриагүй байна Хар л даа чи зүгээр цаад хүнээ Энэ үү? Хнн, Арай ч үгүй байлгүйдээ явж явж Бор Арьст уу? Гэсэн чинь юу вэ Өөрийнх нь тухай ярьсан чинь гэнэт сонин царайлчхав уу? Тийм байна, наадахын чинь царай хэдхэн хормын өмнө ийм байгаагүй Бодоод байсан чинь Баярсайханыг депрессдэхээ болиход чи л гайхаагүй Гарцаагүй болсоон Gump-аа Өч! Яг одоо сүүлийнхээ үгсийг Энд юу л байна алуурчид байна Сонго! Яг одоо өөрийнхөө үхлийг Одоо та нарт дэлгэе нэгэн нууцаа Миний толгой дотор эвгүй хүмүүс суудаг Намайг тэд нар бүгд нийлэн муулдаг Ярианых нь сэдэв нь бослогыг агуулдаг Тийм ээ, та нар намайг барьчихлаа Мэдээж та нар намайг тарчлаана Гэлээ ч юуг ч өөрчилж чадахгүй Хэзээ ч та нар эндээс гарахгүй Ямар ч байсан үлдээе дунд чинь бодлынхоо сүүлийнхээ зүсмийг Битгий буруутга хүүхдүүд нь төрснийг Аа тэгээд битгий л мартаарай юу та нарт өгснийг Шоронгоос нь чөлөөл өөрсдийгөө биш, өөрсдийнхөө сүнсийг Пунцагаа! Цөхөрсөн хүмүүсийн сүүлийнх нь итгэлээр босгосон цайзыг чинь Аль хэдийнээ нураасан чиний хулхидаж холгосон найзууд чинь Эвдэрхий Хүн чиний уналт хэтэрхий гүн ч Хэрвээ хүн урагшлахгүй л бол Цаг хугацаанд ч эдгэрдэггүй юм Ойлгох хэрэгтэй бид бол одоо эвдэрсэн сүнснүүд, өнгөрсний цуурай Өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол Улиг болон өнгөрснийг дуурайна Гэхдээ түүний чихэнд хэн нэгний хоолой хааяадаа нэг цангинаж магадгүй Хичнээн тэр өөрчлөгдсөн ч гэсэн Дуу Муутай Хүнээс бүрэн ангижирч чадахгүй За, ёо болно хөөе чи! Ямар олон үгтэй юм бэ, чи Энэ юу яагаадахдаа наадахаа өгч бай Ямар их юм ярьдаг юм чи ай Юу вэ? Зугт Gump-аа Зугт
Writer(s): Bayarsaikhan Odon Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out