Lyrics

Аавын хайртай амин эрдэнэ Ассан гал шиг цоглог үр минь Аархуу занг минь зөөллөж өгсөн Амин голын энхрий эрдэнэ Зүсээ тольдуулж зүүдэнд минь ирсэн Зүрхнээс тасарч соёолон ургасан Намтар түүхээ нэрээр минь овоглосон Нандин хайрын ганцхан эрдэнэ Эрхэс тэнгэрт од шиг гялалзах Эрэмгий зоригтой аавын охин Эрдмийн харгуйд сэтгэлээ чилээсэн Эргэж олдохгүй охин үр минь дээ Зүсээ тольдуулж зүүдэнд минь ирсэн Зүрхнээс тасарч соёолон ургасан Намтар түүхээ нэрээр минь овоглосон Нандин хайрын ганцхан эрдэнэ Будант хорвоогийн цагаан мананд Будилж явахад минь олдсон эрдэнэ Бундан зүрхний нэгээхэн хэсэг Булбарай хөөрхөн охин үр минь дээ Зүсээ тольдуулж зүүдэнд минь ирсэн Зүрхнээс тасарч соёолон ургасан Намтар түүхээ нэрээр минь овоглосон Нандин хайрын ганцхан эрдэнэ Зүсээ тольдуулж зүүдэнд минь ирсэн Зүрхнээс тасарч соёолон ургасан Намтар түүхээ нэрээр минь овоглосон Нандин хайрын ганцхан эрдэнэ Нандин хайрын ганцхан эрдэнэ
Writer(s): Byambatsogt Byambatsogt Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out