Lyrics

Чамдаа би хайртай гэж хэллүү Чамаасаа өөр хэнд ч ингэж хэлээгүй Чамайг байхад зүрх баяраар дүүрч Чиний эзгүйд сэтгэл гунигладаг Чамайгаа би хайраа гэж дуудлуу Чамаасаа өөр хэнийг ч ингэж дуудаагүй Чамайг уйлахад зүрхэнд бороо ордог юм Чиний инээдэнд сэтгэлд нар гийдэг юм Чи хайрын минь тэнгэр Чамтай л би дүүлэн нисдэг юм Чи хайрын минь тэнгис Чамтай л би цэнгэн жаргадаг юм Чамайгаа би жаргааж чадсан болов уу Чамайг эсвэл зовоосон нь ч их юм уу Чамдаа би бүхнээ зориулсан ч Чиний хайранд чиний хайранд амьдарч чадаагүй Чи хайрын минь тэнгэр Чамтай л би дүүлэн нисдэг юм Чи хайрын минь тэнгис Чамтай л би цэнгэн жаргадаг юм Чамдаа би баяртай гэж хэллүү Чамаас эсвэл чимээгүйхэн явсан уу Чамгүй өдрүүд цаашаа хөвөрлөө ч Чиний зүрхэнд хайраа үлдээе дээ Чи хайрын минь тэнгэр Чамтай л би дүүлэн нисдэг юм Чи хайрын минь тэнгис Чамтай л би цэнгэн жаргадаг юм Чамдаа би баяртай гэж хэллүү
Writer(s): Lkhagvasuren Khadbaatar Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out