Lyrics

Цастай царманд адуу минь шаргиад Цангинан цангинан унага нь үүрсэхэд Зургаан мичид оройд жингэнээд Зургийн байгаль аялгуу асгарнаа Адууны илчинд жавар тайтгарахад Аавын минь уурга алганд хөлөрнө өө Моддын гишүү салхиар исгэрээд Морьдын хөлөөр шуурга явгална Босоо чихтэй хулан сүрэг минь Бодлын ертөнцөд аялгуу цацлана аа Адууны илчинд жавар тайтгарахад Алагхан горхиноос айраг сүнгэнэ ээ Адууны илчинд жавар тайтгарахад Аавын минь уурга алганд хөлөрнө өө Ээе и яаа Зунтай хүлгийн дөрөө харшиад Хангинан хангинан асахад цуурайлна аа Хорьдын сартай тормойж хоноход Хээрийн хоймор хүсэл эмэрнэ ээ Адууны илчинд жавар тайтгарахад Армагхан хүлэг минь хүрэг шүлгээнэ Адууны илчинд жавар тайтгарахад Алагхан борогноос ч айраг сэнгэнэнэ ээ Адууны илчинд жавар тайтгарахад Аавын минь уурга алганд хөлөрнө өө Аав минь Адуу минь Айраг минь Ээ ээ ээ ээ Аав минь
Writer(s): Lkhagvasuren Khadbaatar Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out