Lyrics

Эртний домгийг сонсоход Эрдэнийн хүлгээс үүсэлтэй Эгшгийг нь сайханд нь согтуурхад Ээжийн минь энэрлийг мөрөөдүүлсэн Ай хө морин хуур минь Монголчууд бидний сэтгэлийн хань аа Уянгат сайхан аяалгуундаа Урьдын түүхээ дуулсан Уяхан зөөлөн эгшигэндээ Учрыг тодорхой ярьсан Ай хө морин хуур минь Монголчууд бидний сэтгэлийн хань аа Буурлын буурлын үеэс Буянаа илгээж хайрласан Үрийн үрийг ухааруулж Үнэний хорвоод ханилсан Ай хө морин хуур минь Монголчууд бидний сэтгэлийн хань аа Ай хө морин хуур минь Монголчууд бидний сэтгэлийн хань аа Сэтгэлийн хань аа Зээ эээ эээ эээ Зээ эээ эээ эээ Хуур минь ээ Хуур минь ээ
Writer(s): Lkhagvasuren Khadbaatar Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out